Увс аймгийн Завхан сумын “Сум сурталчлах өдөр“-т 130 гаруй тэмээтэй цуваа Увс аймгийн Улаангом хотноо хүрэлцэн ирлээ. Сум сурталчлах өдрийн хүрээнд МУ-ын баатар Б.Гивааны талбайд нээлтийн арга хэмжээ, үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байна. Нээлтийн арга хэмжээнд аймгийн болон Завхан сумын удирдлагууд, ард иргэд өргөнөөр оролцлоо.
Завхан сумын нутгийн зөвлөл, аймгийн ЗДТГ-ын хамт олон жинчдийг Монгол уламжлалаараа цай, идээтэй угтан авлаа.