Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ӨМ:НОМГОН СУМ. Ногоочид талбайгаа хашаажуулж байна

2018-11-23

Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн Удирдах зөвлөлийн баталсан шийдвэрийн дагуу Номгон суманд / уул уурхайгүй сум буюу зорилтот сум/ санхүүжилтийн квот олгохоор батлаад гэрээ байгуулагдаад манай суманд 73 гаруй сая төгрөгийн эрх олгогдсон юм. 
Зорилтот сумдын нийт иргэд, тухайлбал нийгмийн эмзэг бүлгийн иргэд, мадчдын бүлэг, хоршоо, нөхөрлөлийн санаачилсан, тэдгээрийн сайн сайхан байдлыг дэмжихэд чиглэсэн тогтвортой хөгжлийн хөтөлбөрүүдийг сонгон шалгаруулж, санхүүжилт олгох зорилготой. 
Тус сангаас Хөрхийн наран хоршооны  А.Одгэрэл ахлагчтай ногоочдын бүлэг Эрдэнэбулаг дахь ногооны талбай болох 10 га газрыг хашаашуулах төслийг хэрэгжүүлж өөрсдөө хийж гүйцэтгэж байна. Төслийн нийт өртөг нь 13.5 сая төгрөг юм. 
Иргэд өөрсдөө санаачилсан төслөө өөрсдийн хүчээр гүйцэтгэх нь чанартай, үр дүнтэй зөв шийдэл болж чадаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%