Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Ном авъяас хөтөлбөр

2014-10-15

Монгол Улсын Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй боловсролын хөтөлбөрийн хүрээнд аймгийн ИТХ, ЗДТГ-ын зүгээс Ном авъяас хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн 90 орчим сая төгрөгийн санхүүжилтээр 13 нэр төрөл бүхий 224 орчим хөгжмийн зэмсгийг Увс аймгийн 24 сургуульд хүлээлгэн өглөө. Аймгийн нийгэм эдийн засгийн зорилтод тусгагдсан томоохон ажлын нэг болох авъяас хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн жил ерөнхий боловсролын сургуулиудад үндэсний хөгжим хүлээлгэн өгч байсан бол энэ удаад сонгодог хөгжмийн тоног төхөөрөмжөөр хангах ажлыг зохион байгуулж байна. Ингэснээр хүүхэд багачууд маань авъяасаа нээн хөгжүүлж, хөгжмийн дугуйлангаар хичээллэх орчин нөхцөл бүрдэж байгаа юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%