Нутгийн удирдлагын
тогтолцоог авч үзэхдээ өөрчлөлт шинэчлэлтийн өмнөх ба өнөөгийн гэсэн байдлаар авч үзэх нь зүйтэй юм.
Ардын Засгийн газраас
1923 онд “Монгол улсын нутаг захиргааны дүрэм”-ийг баталсан бөгөөд түүний
нэгдүгээр зүйлд ... арван гэрээс дээш
баг, сум, хошуу, аймаг, улсын засгийн газар хүртэл тус тусын ардын
төлөөлөгчдийг сонгон хуралдуулж, дэс дарааллан хурал байгуулан, элдэв хэрэг
зүйлийг шүүмжлэн хэлэлцүүлж, олонхийн саналаар таслан тогтоож, ардын эрхийг
эрхэмлэн хүндэтгэвэл зохино... гэж заасан байна. Энэхүү дүрмийн дагуу манай
оронд 1924 оны 11-р сард Улсын анхдугаар ИХ Хурал ажиллаж эхэлснээр Хурлын
нэгдмэл систем бүрэлдэн тогтжээ.
Улмаар 1924 онд төрийн
эрх барих төлөөлөгчдийн байгууллагыг “Хурал” гэж нэрлэсэн байна. Энэ нэр нь :
1940 онд “Хөдөлмөрчин
ардын хурал”
1949 онд “Хөдөлмөрчдийн
депутатуудын хурал”
1960 онд “Ардын
депутатуудын хурал” нэртэйгээр
өөрчдлөгдөж иржээ.
1992 оны ардчилсан шинэ “Үндсэн хууль”-ийн дагуу засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн бүх түвшинд нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч байгуулагдсан бөгөөд 1992 оны 9 сарын 13-нд манай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал анх 20 төлөөлөгчтэйгээр байгуулагдаж байжээ. Үүнээс хойш одоо 6 дахь удаагийн бүрэн эрхийн хугацаанд ажиллаж байна. Одоо 21 төлөөлөгчтэй. Хуралдааны чөлөөт цагт 7 тэргүүлэгч хуралдаж байнгын үйл ажиллагааг хангаж байна.
Нутгийн өөрөө удирдлагыг
бэхжүүлж алсын хараатай бодлого, өндөр соёлтой төрийн үйлчилгээ, орон нутгийн
тогтвортой хөгжил, чинээлэг, эрүүл саруул,
эрдэм боловсролтой амьдралыг бүрдүүлэхэд оршино.