2021-01-03
Ханхонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 21 төлөөлөгчтэй, 7 Тэргүүлэгчтэйгээр 2021-2024 онд бүрэн эрхийн 4 жилийн хугацаанд ажиллахаар баг хамт олон болон ажиллаж байна сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Гэлгээ овогтой Сайнбуян сонгогдож Төлөөлөгч болон Тэргүүлэгч нараа удирдан зохион байгуулж Сум орон нутгийн хөгжил, нийгэм эдийн засаг, бодлогын баримт бичгийн хүрээнд Сумын Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны “Оюунлаг иргэд – Одоо цагийн хөгжил” хөтөлбөрийг боловсруулан үе шаттайгаар хэрэгжилтийг ханган иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Засаг даргын тамгын газартай хамтран ажиллаж байна. Сумын ИТХ-ийн Төлөөлөгч нь Ардчилсан нам-11, Монгол Ардын Нам-10 мандатын харьцаатай байна.