Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Улсын аваргууд тодорлоо

2019-01-25

Монгол Улсын Засгийн газраас сар шинийн өмнө Улсын аварга малчин, Улсын аварга тариаланчдаа шалгаруулдаг уламжлалтай. Өнөөдөр Засгийн газрын шийдвэрээр "МОНГОЛ УЛСЫН АВАРГА МАЛЧИН" хэмээх эрхэм хүндтэй алдар цолоор шагнагдсан
1. Увс аймгийн Улаангом сумын хоёрдугаар багийн малчин Цэвээний ПҮРЭВЖАВ, 
2. Увс аймгийн Зүүнхангай сумын Даланбулаг багийн малчин Моошгойгийн МӨНХ-ОЧИР, 
3. Өндөрхангай сумын Цагааннуур багийн малчин Хүрэлбаатарын ГАНТӨМӨР 
4. Увс аймгийн Малчин сумын Баянхайрхан багийн малчин Гоольяагийн ГАНХУЯГ,
5. Увс аймгийн Сагил сумын Үүрэгнуур багийн малчин Сүрэнжавын ГАНБОЛД,
6. Увс аймгийн Ховд сумын Шивэр багийн малчин Авирмэдийн ГАНТУЛГА,
7. Увс аймгийн Тэс сумын Нуур багийн малчин Пүрэвийн БАТСУУРЬ, 
8. Увс аймгийн Хяргас сумын Бугат багийн малчин Шагдарын НЯМДОРЖ

“УЛСЫН АВАРГА ФЕРМЕР”-ээр шалгарсан Увс аймгийн Улаангом сумын 8-р багийн малчин Төлхийн Алтангэрэл,
“УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН”-оор шалгарсан Увс аймгийн Баруунтуруун сумын “Хөгжил –Увс” ХХК,
"УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ"-аар шалгарсан 
- Увс аймгийн Улаангом сумын 1-р багийн тариаланч Сүрэнгийн Жавзандулам
- Увс аймгийн Баруунтуруун сумын тариаланч Лхагвын ЦЭНД-АЮУШ,
- Увс аймгийн Улаангом сумын 2-р багийн тариаланч Нямаагийн АЮУШЖАВ нартаа баяр хүргэж, улам их амжилтыг хүсэн ерөөе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%