Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Монгол Улсын Шинэ Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан

2019-01-25

         Монгол Улсын Шинэ Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойн баярт зориулсан Улс аймгийн алдар цолтой хүчит 48 бөхийн барилдаан энэ сарын 11-ний өдөр Бөхийн өргөөнд зохион байгуулагдлаа.
         Аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат бөхийн барилдааныг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Үндсэн хууль бол аливаа нэгэн салбарын харилцааг зохицуулах, хэсэг бүлэг хүний өмч болох төдий зүйл бус Монгол Улсын бүх ард ирд иргэдийн нийтийн өмч болсон хүн бүрийн амьдрах эрх, эрх чөлөө, төрийн эрх барих байгууллагуудын эрх мэдлийн хуваарилалт, бусад бүхий л харилцааг зохицуулан баталгаажуулсан хүн бүрийн мэдвэл зохих амин чухал хууль юм. Энэхүү түүхэн баримт бичгийг боловсруулж, батлахад үнэтэй хувь нэмэр оруулсан Ардын Их Хурлын депутатууддаа Увсчууд та бүхнийхээ нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе гэсэн юм.
          Бөхийн барилдаанд Улсын начин Ө.Сумъяа, аймгийн арслан Б.Бадарчаар манлайлуулсан хүчит 48 бөх барилдсанаас Тэс сумын харъяат аймгийн БТСГ-ын ахлах дасгалжуулагч аймгийн арслан Б.Бадарч 6 даван түрүүлж Наранбулаг сумын харъяат Аймгийн мэргэжлийн хяналтын газрын бөх аймгийн начин Нармандах 5 даван үзүүрлэж бөхийн тоо сондгойрч шөвгийн гуравт Тэс сумын харъяат Чөлөөт бөхийн ОУХМ аймгийн арслан Х.Мөнхжаргал нар шалгарлаа

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%