Сумын ИТХ-ын дэргэдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, цагдаагийн алба хамтран суманд үйл ажиллагаа явуулж буй тусгай зөвшөөрөлтэй ААН-үүд, жижиглэнгийн худалдаа эрхлэгч нартай уулзаж холбогдох хууль, журмын хэрэгжилтийг ханган ажиллах талаар зөвлөмж хүргэн тэдэнтэй санал, хүсэлтийг сонсон харилцан ярилцаж, 2019 онд хамтран ажиллах гурвалсан гэрээг байгууллаа.