Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЭМГЭНЭЛ

2019-01-25

Санжаа овогтой Балсанжамц

Увс аймгийн ИТХ-ын анхны даргаар ажиллаж байсан Санжаа овогтой Балсанжамц нь 2019 оны 01-р сарын 11-ний өдөр таалал төгсч бид бүхэнд хүнд гарз тохиолоо.
С.Балсанжамц нь 1942 онд Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн. 1966 онд Эдийн засгийн дээд сургууль, 1982-1984 онд ЗХУКН-ын Төв хорооны дэргэдэх Намын дээд сургууль төгссөн. Эдийн засагч, улс төрч мэргэжилтэй. 
1966-1976 онд Увс аймгийн МАХН-ын хороонд ХАА хариуцсан мэргэжилтэн, 1976-1984 онд аймгийн МАХН-ын 2-р нарийн бичгийн дарга, 1984-1986 онд МАХН-ын Төв хороонд аймаг хариуцсан зохион байгуулагч, 1986-1992 онд Ховд аймгийн АДХГЗ-ны даргаар ажиллаж байсан. 
Улсын бага хурлын гишүүнээр сонгогдон 1992 онд шинэ Үндсэн хууль батлалцсан. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар / орон тооны бус / 1992-1996 онд ажиллаж байсан юм.
С.Балсанжамц нь бүтээлч, аливаа ажилд нягт нямбай ханддаг, залуу үедээ үлгэр дууриал үзүүлж, тэдэнд туслах, ажлын туршлага, дадлагаа сургаж хүмүүжүүлэн, үнэтэй сургамж хүртээдэг, олон нийтийн дунд нэр хүндтэй, даруу төлөв, тайван уужуу, зарчимч, шударга, нөхөрсөг, тусархуу, хүнлэг энэрэнгүй зан ааштай үлгэр дуурилал бүхий нэгэн байлаа.
Талийгаачийн улс орныхоо хөгжлийн төлөө хийсэн бүхэн, ажилсаг хичээнгүй, хүнлэг, шударга зан чанар бидний сэтгэл зүрхэнд үүрд орших болно. 
Талийгаачийн үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Ум сайн амгалан болтугай.

Увс аймгийн ИТХ, Засаг дарга, ИТХ-ын ажлын алба, ЗДТГ.
2019.01.12

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%