Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА

2019-01-25

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадралаар ахлуулсан ажлын хэсэг өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцан баруун аймгуудад ажиллаж байна. Өнөөдөр Увс аймгийн онцгой комиссыг хуралдуулж салбар салбарын өвөлжилтийн талаар мэдээлэл сонслоо. 
Тэрээр хэлэхдээ: 
- Увс аймгийн хувьд өвс, тэжээлийн нөөцөө сайн бүрдүүлсэн. Одоогоор өвөлжилт хүндэрсэн сум байхгүй, хүндэрч болзошгүй сумдад анхаарал хандуулж ажиллах хэрэгтэй. Улсын нөөцөөс өвөлжилт хүндэрсэн сумдад өвс тэжээл хэрхэн хувиарлах, үнийг хөнгөлөх, үнэгүй олгох, худалдан борлуулах талаар одоогоор тодорхой шийдвэр гараагүй байгаа гэлээ.
Сумдын нэгдсэн халаалтын хувьд ярихад:
18-22 хэмийн дулаантай байх стандарт байхад зарим сумдад доголдож доод талдаа 5 хэмтэй байгаа нь ялангуяа ЭМТ, цэцэрлэг, сургуулиудад хэзээ ч байж болохгүй температур. Тиймээс аймгийн удирдлагуудаас халаалтаа хэвийн хэмжээнд өгч ажиллахгүй байгаа тусгай зөвшөөрөл бүхий ААН-үүдэд хариуцлага тооцож ажилла гэсэн үүрэг чиглэл өглөө.
- Шинээр баригдаж байгаа барилгын чанар, стандартад МХГ-аас хяналтаа сайн тавьж ажиллах хэрэгтэй. Шинээр баригдсан болон засвар хийгдсэн барилгуудын дулаан алдалт анхаарал татсан асуудал болоод байгаа тул барилгын гүйцэтгэлийн ажлыг орон нутгийн компаниудад өгч эргээд хариуцлага тооцоход дөхөмтэй гэдгийг онцолсон юм.
- 2018 оны төгсгөлөөр баруун аймгууд цахилгааны хязгаарлалатад орсон ч цаг алдалгүй хэвийн горимд шилжүүлж ажилласан нь аймаг орон нутаг, мэргэжлийн анги салбаруудын хичээл зүтгэл. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн үр дүн юм. Дулааны станц, уурын зуухнуудын нөөц дизель моторуудыг байнгын бэлэн байдалд байлгах шаардлагатай, цаашлаад албан байгууллагуудыг нөөц мотортой болгох талаар ажиллах хэрэгтэй гэх зэрэг хэд хэдэн асуудлыг онцгой комиссын хурлаар хөндөж ярилцлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%