Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

УВС АЙМГИЙН САГИЛ СУМААС 11 ДЭХ УЛСЫН АВАРГА МАЛЧИН ТӨРЛӨӨ

2019-01-30

        “Улсын аварга малчин”-аар шалгарсан Сагил сумын Үүрэг нуур багийн малчин Сүрэнжавын Ганболдод Аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, аймгийн засаг дарга Д.Батсайхан нар шагналыг гардуулан өгч хүндэтгэл үзүүллээ.

       С.Ганболд нь бага насаа эцэг эхийн гар дээр мал маллаж өссөн малч удмын хүн бөгөөд1992 оноос өдийг хүртэл мал маллаж аж ахуйн үйлдвэрлэл, үр ашгийг нэмэгдүүлэх, мал маллагааны уламжлалт аргыг эзэмшин түүнийг боловсронгуй болгох, малын чанарыг сайжруулан ашиг шимийг нэмэгдүүлэх, мал сүргээ мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамруулан эрүүлжүүлэх зэрэгт онцгойлон анхаарч буян сүргийнхээ хишиг буяныг хүртэн амьдарч байна.

            Малдаа зориулж жил бүр 10- 15 тн хадлан 1-1,5 тн хужир давс, 200 кг гар тэжээл бэлтгэн өвөл хаврыг өнөтэй давж байна. Малынхаа чанарт байнга анхаарч баяд омгийн илүү нугаламтай хуц, өлгийн улаан ухнаар сайжруулан нэг малаас ашиглах ашиг шимийг дээшлүүлжээ.

          Жил бүр улиралын чанартай 2-3 малчинг туслах малчинаар авч сар бүр 350000 төгрөгөөр цалинжуулахын зэрэгцээ малжуулах зорилгоор 176 толгой бог мал өгч амьжиргааг нь дээшлүүлсэн байна. Сумынхаа Дунд сургууль, Цэцэрлэг, Эрүүл мэндийн төвийн гал тогооны хэрэгцээнд 60 толгой мал өгч мөн 200 бог, 5 бод малыг өөрийн багийн болон сумын иргэд малчдыг малжуулах зорилгоор олгосон байна. Мөн аймаг сум багаас зохион байгуулж байгаа аливаа арга хэмжээ тэмдэглэлт ойд оролцож 2,2 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлсээр ирсэн нийгмийн идэвхи сайтай шилдэг малчдын нэг юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%