Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

УВС АЙМГИЙН ТҮРГЭН СУМААС АНХ УДАА “АЛТАН ТӨЛИЙН ЭЗЭН” ТОДОРЛОО

2019-02-11

         Бэлчээрийн мал аж ахуйн уламжлалт арга ажиллагааг боловсронгуй болгох, малын ашиг шимийн гарц, чанарыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг өсгөх болон нийгэмд оруулж байгаа малчдын хувь нэмрийг үнэлж урамшуулах зорилготой олгодог “Алтан төлийн эзэн"-ээр Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан багийн малчин Ганбаатарын Мөнхбат тодорлоо.
      Хүнс хөдөө аж ахуйн яам, МҮОНРТ-ээс хамтран шалгаруулдаг энэхүү эрхэм хүндтэй шагналын эзнээр тодорсон аймгийн сайн малчин Г.Мөнхбат нь сумынхаа анхны алтан төлийн эзэн болж байгаа бөгөөд буянт малаа таван төрөл дээр өсгөн тэр дундаа адуун сүргээс авсан төлөөрөө алтан төлийн буюу "Алтан унаганы эзэн" болж байна.
     Тухайн жилдээ хамгийн олон төл хүлээн авсан, нутаг орондоо шинэ залуу малчин бэлтгэхэд анхаарсан, малчдыг ажлын байраар хангасан, малынхаа ашиг шимийг боловсруулж зах зээлд гарган өрхийн үйлдвэрлэлээрээ бусдад үлгэр жишээ болохуйц ажилласан гээд олон шалгуур үзүүлэлтээр манлайлан “Алтан унаганы эзэн" болсон Г.Мөнхбатын шагналыг Увс аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, Засаг дарга Д.Батсайхан болон сум орон нутгийн удирдлагууд гардуулан өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%