Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Төрийн дээд одон медаль гардууллаа

2019-02-11

           Монгол улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 14 дүгээр зарлигийн дагуу Увс аймгийн Төр захиргаа, хууль хяналт, эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч, уул уурхай, төмөр зам, харилцаа холбоо, авто тээвэр, нийтийн аж ахуйн үйлчилгээний салбар болон хувийн хэвшилд олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, аймаг, орон нутгийн бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдийг Монгол Улсын төрийн дээд одон медалиар өнөөдөр шагналаа.
      Төрийн дээд одон, медаль гардуулах хүндэтгэлийн арга хэмжээг аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат нээж үг хэлж, баяр хүргэсэн бөгөөд Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Х.Дашзэвэг уншиж сонордууллаа.
       Салбар салбарын сайчууддаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс шагналыг нь гардуулж, баяр хүргэхээр аймгийн ИТХ-ын Дарга Э.Насанбат, аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Засаг даргын орлогч Т.Нямсамбуу, аймгийн ЗДТГ-ын дарга С.Батжаргал, СТСХ-ийн дарга Б.Эрдэнэсүрэн нар шагналыг гардуулав.
           Ийнхүү Уйгагүй хөдөлмөрийн үр шимээ хүртэж энгэрээ мялааж, хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж буй Та бүхэнд ирж буй 17 дугаар жарны урвуулагч хэмээх шороон гахай жилийн мэнд хүргэн, эрүүл энх, ажлын амжилт сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%