Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

УВС АЙМГААС ТАТАГДСАН ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИД ХИЛИЙН ЗӨРЧИЛ ИЛРҮҮЛЛЭЭ

2019-02-15

       Хилийн 0277 дугаар ангид цэргийн алба хааж байгаа Өндөрхангай сумын байлдагч  Б. Гантогтох, Наранбулаг сумын харьяат түрүүч А. Учрал нар цэргийн үүргээ нэр төртэй биелүүлж 2019 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хилийн дугаар тэмдгийн чиглэлд гарсан хилийн зөрчлийг  илрүүлж онцгой гавьяа байгууллаа.
     Хилчин хүний ур чадвар, эр зориг авхаалж самбаа гарган хилийн дэглэмийн зөрчил илрүүлсэн  дээрх албан хаагчдад Хилийн 0277 дугаар ангийн захирагчийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 26 дугаар тушаалаар, түрүүч А.Учралд  ахлах түрүүч, байлдагч Б.Гантогтоход  түрүүч цол олгосон байна
      Хил хязгаарын халдашгүй дархан байдлыг сахин хамгаалах хариуцлагатай бөгөөд хүндтэй үүргийг биелүүлж, эх орноо батлан хамгаалах хариуцлагатай албанд зүтгэж буй хугацаат цэргийн алба хаагчиддаа амжилт хүсье.

                                     АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ЦЭРГИЙН ШТАБ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%