Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн Давст суманд ажиллалаа

2019-02-26

       УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн 02-р сарын 25-ны өдөр Давст суманд ажиллаж намрын чуулганы хугацаанд хэлэлцэн баталсан хууль, тогтоомж, улс орны эдийн засаг, төсөв, санхүүгийн өнөөгийн байдал, УИХ болон Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээ мэдээллийг иргэд хөдөлмөрчдөд танилцуулан, иргэдийн сонирхсон асуултанд хариулт өгч, санал хүсэлтийг сонслоо.
       Уулзалтад аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, АИТХ-ын төлөөлөгч, аймгийн Засаг даргын орлогч Т.Нямсамбуу, АИТХ-ын төлөөлөгч, ХЭЗДХХорооны дарга П.Баттулга нар оролцож аймгийн ИТХ-аас 2018 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан болон 2019 онд Увс аймагт хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил, арга хэмжээний талаарх мэдээллийг өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%