Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн Улаангом сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзлаа

2019-03-04

        УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн 03-р сарын 01-ны өдөр Улаангом сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзаж намрын чуулганы хугацаанд хэлэлцэн баталсан хууль, тогтоомж, улс орны эдийн засаг, төсөв, санхүүгийн өнөөгийн байдал, УИХ болон Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээ мэдээллийг иргэд хөдөлмөрчдөд танилцуулан, иргэдийн сонирхсон асуултанд хариулт өгч, санал хүсэлтийг сонслоо.
    Уулзалтад аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, аймгийн засаг даргын орлогч Т.Нямсамбуу нар оролцож аймгийн 2018 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан болон 2019 онд Увс аймагт хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил, арга хэмжээний талаарх мэдээллийг өглөө.
     УЛААНГОМ СУМАНД 2018-2019, 2019-2020 ОН ДАМЖСАН БОЛОН 2019 ОНД АШИГЛАЛТАНД ОРОХ УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР:
• Аймгийн хөгжимт драмын "Ойрад" театрын барилга /6.8 тэрбум/ 
• Усан бассейн, спорт фитнесийн барилга /4.1 тэрбум/
• 50 ортой Хүүхдийн эмнэлгийн барилга /5тэрбум/
• 300 ортой Оюутны дотуур байрны барилгын ажил /4.4 тэрбум/
• Баруун бүсийн ахмадын асрамжийн газрын барилгын их засвар /150 сая /
• Гиваан баатрын талбайн тохижилт, /280 сая/
• 1-р багт Сургуулийн дотуур байрны барилгын их засвар/260 сая/
• 2-р багт 150 ортой Цэцэрлэгийн барилгын ажил//1тэрбум
• 3-р багт Нийтийн эзэмшлийн талбайн тохижилт/3тэрбум/
• 7-р багт 50 ортой Цэцэрлэгийн барилгын өргөтгөл /770 сая/
• 7-р багийн Гэр хороололын дахин төлөвлөлт /3тэрбум 350 сая/
• 12-р багт 150 ортой Цэцэрлэгийн барилгын ажил /1.5 тэрбум/
• 12-р баг эрүүл мэндийн төвийн барилга /350 сая/
• 12-р баг Аймгийн төвийн хатуу хучилттай 2.8км авто зам /3тэрбум/ 
• 5-р цэцэрлэгийн барилгын их засвар/100 сая/
• 2-р сургууль сургуулийн барилгын өргөтгөл /1тэрбум/
• 3-р сургууль Сургуулийн барилгын их засвар/680 сая/ 
• 4, 6-р сургууль Сургуулийн өвлийн спортын талбайн тохижилт /200 сая/ 
• 6-р Сургуулийн гадна засвар, сантехникийн шинэчлэлт /250 сая/ зэрэг томоохон хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлууд хийгдэх юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%