Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЗДТГ-ЫН НБХ-ЭЭС ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ АЙМГИЙН ДЭД ХӨТӨЛБӨРИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2019-03-06

       Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017.11.28-ны А/127 тогтоолоор батлагдсан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн онцлох ажлууд, хэрэгжээгүй болон эрчимжүүлэх шаардлагатай заалтууд, 2019 онд хийгдэхээр төлөвлөгдсөн томоохон ажлуудын талаар төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга нарт мэдээлэл хийж, байгууллагын түвшинд цаашид анхаарч ажиллах асуудлуудын талаар харилцан санал солилцлоо.
       Энэхүү дэд хөтөлбөрийн үндсэн зорилго нь жендэрийн тэгш байдлыг хангах орон нутгийн бодлогыг тодорхойлж, түүний хэрэгжилтийг дэмжих чадавхийг бүрдүүлэх замаар эмэгтэй, эрэгтэй хүний тэгш эрх, тэгш боломж, тэгш хандлагын баталгааг хангаж, жендэрт суурилсан хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх юм.
      Үндсэн зорилгын хүрээнд 3 дэд зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа ба дэд хөтөлбөрийн 2019 оны төлөвлөгөөнд:
-Эмэгтэйчүүдийн чуулга уулзалт 
-Өрх толгойлсон эцэг, эхэд зориулсан арга хэмжээ
-Тэмдэглэлт өдрүүдийн хүрээнд арга хэмжээ 
-Эрэгтэйчүүдийн хөгжлийг дэмжих арга хэмжээ
-Төрийн албан хаагчдад жендэрийн ойлголт өгөх модульт сургалт зохион байгуулах
-Увс аймгийн эрэгтэйчүүд ба эмэгтэйчүүд статистикийн эмхэтгэл боловсруулж, хэвлүүлж тараах
-Олон нийтэд чиглэсэн хэвшмэл ойлголтыг арилгахад чиглэсэн сурталчилгааны ажлууд хийх
-Дэд хөтөлбөрийн хэрэгжилт, дотоод журамд жендэрийн асуудлыг тусгасан эсэхэд хяналт үнэлгээ хийх, зөвлөх
-Эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд ажиллахад бэлтгэх, чадавхижуулах, манлайллыг бий болгох зэрэг ажлуудыг тусган ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%