Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Аймгийн Эдийн засаг нийгмийг 2014 онд хөгжүүлэх зорилтын биелэлтийг хангалттай хэмээн үнэллээ

2014-11-27

Аймгийн эдийн засаг нийгмийг 2014 онд хөгжүүлэх зорилтын биелэлтийг хэлэлцээд төлөөлөгчид санал, дүгнэлтээ өглөө. Нийгэм эдийн засгийг хөгжүүлэхийн тулд зорилтод туссан болон, тусаагүй олон ажлын аймгийн Засаг дарга, түүний тамгын газрын зүгээс санаачлан зохион байгуулж хийсэн байна. Гэвч түүнийгээ тайлагнах нь хангалттай биш байна. Юу хийв гэдгээ ангилаад, төрөлжүүлээд, баримтжуулаад тайлагнах нь зүйтэй. Увс аймагт “Гудамж” төслөөс гадна хамгийн сайн хэрэгжсэн зүй бол Ном, Авьяас хөтөлбөр байгааг ч онцолж байлаа. Мөн журам, дүрэм стандартын хэрэгжилтийг хангах чиглэлээр хэлтэс, агентлаг, мэргэжилтэн бүр санаачилга гарган ажиллах шаардлагатай. Үүнийг л хийж байж иргэдийн эрүүл, аюулгүй орчин бүрдэнэ гэсэн юм. Мөн орон нутгийн үйлдвэрлэгчид, хөрөнгө оруулагчдыг дэмжиж байдлыг цаашид ч үр ашигтай зохион байгуулах хэрэгтэйг онцлон тэмдэглэж байлаа. Ийнхүү аймгийн эдийн засаг, нийгмийн 2014 онд хөгжүүлэх зорилтыг хэлэлцээд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл үйлчилгээний салбарт ахиц гарсныг тэмдэглээд зорилтын биелэлт хангалттай хэмээн үзэж, аймгийн ИТХ-ын наймдугаар хуралдааны 8/02 тогтоолоор баталлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%