Сумын ГХУСАЗСЗ, цагдаагийн алба хамтран замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор "Замын хөдөлгөөний дүрмийн үүсэл ба шинэчлэл" сэдвээр сургалт зохион байгууллаа. Уг сургалтыг сумын цагдаагийн албаны хэв журмын цагдаа Б.Гантулга удирдан явуулж замын хөдөлгөөний дүрмийн үүсэл хөгжил, шинэчилсэн найруулгаар өөрчлөгдсөн зүйл заалт, мөрдөж эхлэх хугацаа зэргийг танилцуулав. Сургалтанд ИТХ, ЗДТГ-ын албан хаагчид, ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилчид хамрагджээ. Мөн 2017.07.01 –ний өдрөөс эхлэн мөрдөгдөж буй Зөрчлийн тухай хуулийн талаар мэдээлэл хүргэлээ. Сургалтын үеэр албан хаагчид сонирхсон асуултаа асууж харилцан ярилцлаа.