Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

УЛААНГОМ СУМЫН 4, 5, 6, 7, 11-Р БАГ ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНД ХОЛБОГДОНО

2019-03-22

    Увс аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх "МАНАЙ УВС" үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу хэрэгжих Гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах ажлын “Инженерийн шугам сүлжээний зураг төсөл” –ийг UDC group ХХК хийж гүйцэтгэн, Хөгжлийн хөтөч-дэд бүтэц төслөөс Увс аймгийн Засаг дарга Д.Батсайханд албан ёсоор хүлээлгэн өглөө. Гэр хорооллын дэд бүтцийн ажилд нийт 46 тэрбум төгрөг төсөвлөсөнөөс 2019 онд 9 тэрбум төгрөгийн ажил хийгдэх юм. 
     Уг төслийн хүрээн хамрагдах 4, 5, 6, 7, 11-р багийн нийт 1919 хашаанд, 3796 өрх амьдарч байна. Эдгээр өрхийн 74 хувь буюу 2814 өрх нь дулаан, цэвэр, бохир усны шугамд холбогдох хүсэлтэй байгаагаа судалгаагаар илэрхийлсэн юм. Төслийг хэрэгжүүлж дээрх өрхүүдийг инженерийн шугамд холбосноор хүйтний улиралд нүүрсний хэрэглээ багасч утааг бодитой бууруулна. Мөн бохирын сүлжээнд холбосноор ил бие засах газрууд байхгүй болж хөрсний бохирдлыг арилгахаас гадна өрхийн гишүүн бүрт амьдрах ая тухтай, таатай нөхцлийг бүрдүүлж өгнө.
Төслийн хүрээнд хийгдэх томоохон ажлууд:
- Шинээр 6 ухаалаг худаг, мөн хуучин 7 худгийг сэргээн засварлаж үйл ажиллагааг нь сайжруулна.
- 7 ус дамжуулах төвийг шинээр барьж байршуулах бөгөөд мөн хуучин 7 ус, дулаан дамжуулах төвийг сэргээн засварлаж үйл ажиллагааг нь сайжруулна.
- Нэвтрэх сувгийг 8 хэсэг хонгил байхаар төлөвлөсөн. Нэвтрэх сувгийн өндөр 2,25 метр, өргөн нь 2,5 метр бөгөөд нийт урт нь 4260 метр байна.
- Бохирын шугамын нийт урт 15364 метр. Улаангом сумын газарзүй, геологийн нөхцөр байдлаас хамааран нэг баршилд бохир ус өргөх насос станц төлөвлөсөн.
- Шинээр хийгдэх холбооны сувагчлалын нийт урт 10070 метр
- Шинээр хийгдэх үл нэвтрэх сувгийн урт 14249,9 метр байхаар тус тус төлөвлөсөн байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%