Дэлхийн байгаль хамгаалах сан, Лондонгийн амьтан судлалын нийгэмлэгийн
эрдэмтдийн хамтарсан судалгааны үндсэн дээр 2018 онд гаргасан “Амьд ертөнц 2018”
тайланг сурталчлах, дэлхийн төлөв байдал, нүүрлэж буй гол аюул заналуудыг
танилцуулах арга хэмжээ боллоо.
Дээрх арга хэмжээний хүрээнд Увс аймгийн ерөнхий боловсролын 24 сургуулийн
эко клубын багш, сурагчид, хэвлэл мэдээллийн салбарын төлөөллүүдэд танилцуулга
сургалт хийх, “АМЬД ЕРТӨНЦИЙН ЭЛЧ ЦААШИД БИД ЮУ ХИЙХ ВЭ?” сэдвийн дор багш,
сурагчдын дунд илтгэлийн уралдаа, хүн байгальд ээлтэй байх шинэ эрин буюу
шилжилтийн торгон мөч бүтээлч сэтгэхүйн уралдаан /видео, оюуны зураглал, фейсбүүк
пост, олон нийтийг хамарсан арга хэмжээ г.м/, хүүхдийн нүдээр “Амьд ертөнц”
сурагчдын бүтээлийн үзэсгэлэнг зохион байгуулж байгаа юм байна.
Сургалтаар Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар,
Ирвэстэй нутгийн ирээдүй төслийн орон нутгийн зохицуулагч Д.Тогтохбаяр, аймгийн
БОАЖГ-ын мэргэжилтэн Б.Төгөлдөр, УНАСУТХГ-ын хамгаалалтын захиргааны
мэргэжилтэн Ц.Батчимэг нар мэдээлэл хийлээ.