Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“УВС АЙМГИЙН ХӨГЖИЛД-ЭРДЭМТДИЙН ОРОЛЦОО” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

2019-04-09

2019 оны 04-р сарын 05-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаа уг бага хурлаар Увс аймгийн цаашдын хөгжилд эрдэмтдийн санал санаачилгыг тусгах гол зорилготой. Эрдэм шинжилгээний хуралд салбар салбарын оюуны хөрөнгө оруулагчид оролцож байна. Нийт 15 илтгэл тавигдаж хэлэлцлэгдлээ.

Илтгэлүүд дөрвөн хэсэгт хуваагдсан бөгөөд дараах 4 чиглэлээр:

- Хөдөө аж ахуй, хүнс, тэжээлийн үйлдвэрлэл

- Боловсрол, Эрүүл мэнд, хүний хөгжил, өв соёл

- Эко ногоон хөгжил, байгаль хамгаалал, аялал жуулчлал

- Эдийн засаг, бизнес хөгжил, шинэ технологи инноваци

гэсэн сэдвүүдээр эрдэмтэн, судлаачид илтгэл тавьж хэлэлцүүлж байна.

Оролцсон эрдэмтдээс Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлийн тэргүүн Ж. Оюунбилэг, Авдай ШУТИС-ийн механик Техникийн сургуулийн зөвлөх, Академич ШУ-ны доктор профессор, Гавъяат багш, Н. Сайжаа Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн зөвлөх, Академич ШУ-ны доктор профессор, Х. Баянмөнх МУ-ын хөдөлмөрийн баатар, дархан аварга ШУ-ны доктор, Г. Баттүвшин ШУТИС-ийн бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал, Доктор зэрэг олон арван эрдэмтэн судлаачид илтгэлээ тавьлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%