Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

МАЛЧДЫН БҮЛЭГ НӨХӨРЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2019-05-20

Мал хулгайлах гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэх, бүлэг нөхөрлөл, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сэдэвт малчдын бүлэг нөхөрлөлийн гишүүдийн уулзалт, зөвлөгөөн Увс аймагт анх удаагаа зохион байгуулагдлаа.

Тус зөвлөгөөний үр дүнд мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд бүлэг нөхөрлөл, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, бүлэг нөхөрлөлийн гишүүдээр дамжуулж хууль сурталчлах ажлыг зохион байгуулах талаар мэдээлэл өглөө.

Мөн мал хулгайлах гэмт хэргийн өнөөгийн байдал, шийдвэрлэх арга зам, ЦГ-ын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх онцлог ажлууд, иргэдийн оролцоо, мал эмнэлэгийн гэрчилгээний загвар хэрэглэх заавар гэх мэтчилэн малчдын бүлэг нөхөрлөлд хэрэгцээтэй бүхий л мэдээ мэдээллийг хүргэхийн зэрэгцээ малчдын санал хүсэлтийг сонсож, хамтран ажиллах нөхцлийг сайжруулсан үр дүнтэй зөвлөгөөн боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%