Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

БСШУСЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.БАЯРСАЙХАН УВС АЙМАГТ АЖИЛЛАЛАА

2019-05-20

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханаар ахлуулсан ажлын хэсэг салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор баруун аймгуудад ажиллаж байна.

Тэрээр өнөөдөр Увс аймагт ажиллаж 2018-2019 оны Боловсрол, соёл урлагийн салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалт, их засварын ажлын гүйцэтгэлтэй танилцлаа.

Мөн барилгын ажил гүйцэтгэж байгаа компаниуд, ялангуяа орон нутгийн компаниуд сум орон нутгийнхаа хөгжлийн төлөө сэтгэл гарган ажиллаж хүүхдэд зориулагдсан сургууль, цэцэрлэгийн барилгад эцэг эхийн сэтгэлээр хандаж, орчны аюулгүй байдалд давхар анхааран чанартай шуурхай гүйцэтгэхийг онцгойлон санууллаа. Тэрээр хөрөнгө оруулалтын ажилтай танилцаад зогсохгүй, цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал, соёлын төвийн эрхлэгч нартай уулзалт хийж, багшийн ёс зүй, хүүхэд хамгаалал, аюулгүй орчны талаар зөвлөгөө чиглэл өгч ажиллалаа.

2018 онд Увс аймгийн боловсрол, соёлын салбарт 11 сургуулийн их засвар, 2 цэцэрлэгийн их засвар, 9 дотуур байрны засвар, 1 соёлын төвийн их засвар хийгджээ.

2018-2019 онд Увс аймагт шинээр баригдах барилга /шилжих барилга/

• Улаангом сумын 2-р багт 150 ортой хүүхдийн цэцэрлэг – 55 хувийн гүйцэтгэлтэй

• Улаангом сумын 12-р багт 150 ортой хүүхдийн цэцэрлэг – 65 хувийн гүйцэтгэлтэй

• Улаангом 9-р цэцэрлэгийн өргөтгөл /75 ор/ - 65 хувийн гүйцэтгэлтэй

• Түргэн суманд 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилга - 60 хувийн гүйцэтгэлтэй

• Улаангом цогцолбор 2-р сургуулийн өргөтгөл - 80 хувийн гүйцэтгэлтэй

• Тэс суманд 150 ортой дотуур байрны барилга

• Баруун монголын уламжлалт соёлын төвийн барилга – гүйцэтгэж дууссан

• Зүүнговь суманд 250 суудалтай соёлын төвийн барилга

• Цагаанхайрхан суманд 250 суудалтай соёлын төвийн барилга - 35 хувийн гүйцэтгэлтэй байна.

Харин 2019 онд БСШУСЯ-аас 33 барилгын ажлын эрх шилжиж ирснээс 13 барилгын тендер зарлагдсан, 42 хувьтай байна. Гэрээ байгуулсан ажил байхгүй 1 ажилд гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл хүргүүлсэн байдалтай байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%