Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Аймгийн ИТХ-ын хороодын хурал хуралдаж байна

2019-05-27

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дахь сонгуулийн ээлжит 9-р хуралдаан 2019 оны 05-р сарын 28,29-ний өдрүүдэд хуралдана.

Өнөөдөр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороод хуралдаанаар хэлэлцэх асуудлуудтай урьдчилан танилцаж асуудал оруулагчдаас холбогдох асуудлаар нэмэлт тодруулга авч байна.

Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

1.     Усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс тогтоох тухай

2.     Увс аймгийн хөгжлийн хэтийн зорилт /2018-2028/

3.     Увс аймгийн 2018 оны газрын нэгдмэл сангийн тайлан, баланс батлах тухай

4.     Увс аймгийн газар зохион байгуултын 2019 оны төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай

5.     Увс аймгийн нутаг дэвсгэрт сүм хийд байгуулах, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох тухай

6.     Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх журам, ОНӨ-ийн эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах журам батлах тухай

7.     Төлөөлөгчийн бүрэн эрхийн тухай

Аймгийн ИТХ-ын ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%