Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР, ЭХ ҮРСИЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019-06-02

Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Эх үрсийн баярын арга хэмжээг Увс аймгийн ЗДТГ, ГБХЗХГ-аас хамтран зохион байгууллаа. Хүүхэд багачуудыг баярлуулах, эхчүүдээ алдаршуулах зорилготой энэхүү баярын арга хэмжээ хүүхэд багачуудын хүндэтгэлийн жагсаалаар эхэлж урлаг, спортын олон төрлийн үзүүлэх тоглолтоор дүүрэн үргэлжиллээ.

Баярын арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, Засаг дарга Д.Батсайхан, Засаг даргын орлогч Т.Нямсамбуу, ЗДТГ-ын дарга С.Батжаргал нарын удирдлагууд хүрэлцэн ирж оролцон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Алдарт эхийн 1, 2-р одонгоор шагнагдсан эхчүүдийн одонг гардуулан баяр хүргэсэн юм. Мөн эх үрсийн баярыг угтан зохион байгуулсан тэмцээн уралдааны шилдгүүд болон сурагчдаа алдаршуулан аймаг сумын удирдлагууд шагналыг гардуулан өгч, амжилтыг нь мялаан урамшууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%