Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

БАРУУН БҮСИЙН СОЁЛЫН АЖИЛТНУУДЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2019-06-02

БСШУСЯ, СУИС-ын дэргэдэх Соёл судлалын хүрээлэнгээс хамтран хэрэгжүүлж буй “Соёлын үйлчилгээний хүртээмж” төслийн хүрээнд баруун бүсийн соёлын ажилтнуудын уулзалт, зөвлөгөөн Увс аймагт зохион байгуулагдаж байна. Зөвлөгөөнд Увс аймгийн ЗДТГ-ын НБХ-ын дарга С.Амраа, БСУГ-ын дарга С.Дашням, СУИС-ын соёл, урлаг судлалын хүрээлэнгийн захирал доктор Ш. Эрдэнэцэцэг, МУИС-ын зөвлөх профессор Т.Дорждагва болон Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн боловсрол, соёлын газрын соёлын асуудал хариуцсан мэргэжилтнүүд, сумдын соёлын төвийн эрхлэгчид нийт 50 гаруй төлөөлөгчид оролцлоо


Тус зөвлөгөөнөөр: 
- Соёл урлагийн салбарын өнөөгийн байдал, шийдэл
- Соёлын үйлчилгээний хүртээмж, чанар, соёлын төрөл зүйл
- Соёлын ажлын төрөл зүйлд бүс нутгийн онцлогийг харгалзах нь
- Олон улсын соёлын үйлчилгээний үнэлгээний аргачлал, заавар
- Соёлын байгууллагын стандартын асуудал
- Музейн үзмэр, соёлын өвийн хадгалалт хамгаалалт зэрэг сэдвүүдийг хэлэлцэн, ойрын жилүүдийн үйл ажиллагааны зорилтыг тодорхойлж, зөвлөмжийн төсөл боловсруулан цаашид үйл ажиллагаандаа тусган ажиллах юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%