Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

БНСУ-ЫН КТО БУЮУ ТӨРИЙН ӨМЧИТ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БАЙГУУЛЛАГЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН АЖИЛТНУУД ӨНӨӨДӨР УВС АЙМАГТ АЖИЛЛАЛАА

2019-06-02

Энэ үеэр аймгийн Засаг даргын орлогч Т.Нямсамбуу, ХОХБТХ-ийн дарга Б.Бат-Ерөөлт нартай уулзан байгууллагынхаа үйл ажиллагааны талаар танилцуулж хамтран ажиллах талаар ярилцлаа.

КТО байгууллага нь 1962 онд байгуулагдсан, дэлхийн 33 оронд суурин төлөөлөгчийн газартай бөгөөд Монгол улсад 2017 онд 32 дахь төлөөлөгчийн газар болж байгуулагдсан. БНСУ-ын аялал жуулчлалын төрийн байгууллага бөгөөд Монгол улс ба БНСУ-ын аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой. Мөн итгэмжлэгдсэн аялал жуулчлалын компаниудаар дамжуулан байгууллага, хамт олон, найз нөхдөд зориулсан энгийн болон эрүүл мэндийн аялал жуулчлалыг зохион байгуулдаг. Ялангуяа сүүлийн үед БНСУ руу чиглэсэн эрүүл мэндийн багц шинжилгээтэй аялал жуулчлалыг өргөнөөр зохион байгуулдаг бөгөөд БНСУ-ын хамгийн найдвартай, эмчилгээ үйлчилгээ сайтай эмнэлгүүдийг санал болгодгоороо онцлог юм.

КТО байгууллагын төлөөлөгчид аймгийн эрүүл мэндийн салбарын төлөөллүүдтэй уулзалт хийж эрүүл мэндийн аялал жуулчлалын талаар танилцуулга хийхээс гадна аймгийн ЭМГ, НЭ-ийн удирдлагуудтай уулзан Увс аймагт зонхилдог өвчлөл, түүнээс урьдчилан сэргийлэх талаар БНСУ-ын эрүүл мэндийн байгууллагуудтай холбоо тогтоож хамтран ажиллах, эмч мэргэжилтнүүдийг солилцон ажиллахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%