Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО” СЭДВИЙН ХҮРЭЭНД АЙМГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2019-06-13

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах аймгийн дэд хөтөлбөрийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Увс аймгийн 19 сум, 93 багийн төлөөлөл 250 эмэтэйчүүд оролцсон “Нийгмийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт чуулга уулзалт 2019 оны 06 дугаар сарын 04-05-ны өдрүүдэд Увс аймгийн Улаангом суманд зохион байгуулагдлаа.

Чуулганд УИХ-ын гишүүн, төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, Засаг дарга Д.Батсайхан нар оролцон оролцогчдын санал хүсэлтийг сонсож чуулганаас гарсан хүсэлт, уриалгыг хүлээн авч хэрэгжүүлэх тал дээр хамтран ажиллахаа илэрхийллээ. Мөн Увс аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд болон Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэндчилгээ дэвшүүлж гарын бэлэг гардуулж амжилт хүслээ.

Чуулганы хүрээнд оролцогч сум багийн төлөөлөгчид аймгийн Эрүүл мэндийн газар, ГБХЗХГ, ХХҮГ, Улаангом полетехник коллежийн үйл ажиллагаатай танилцан, “Эх, хүүхдийн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлт”, “Хүүхдийн хүчирхийлэл, хүмүүжил”, “Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин, залуучуудын хөгжлийн төвийн үйл ажиллагаа” зэрэг сэдвийн хүрээнд өртөөчилсөн сургалт хэлэлцүүлэгт оролцон, төрөөс хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, төрийн байгууллагуудын мэдээллийг сонсож өөрсдийн санал бодлоо хэлэлцүүлэн тулгамдсан сэдвийн хүрээнд ярилцан нэгдсэн уриалга гаргалаа. Мөн төр засгийн түвшинд шийдвэрлэх шаардлагатай асуудлаар албан ёсны хүсэлтийн төслийг боловсруулан холбогдох хүмүүст хүргүүлэхээр баталлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%