Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ” зөвлөлдөх уулзалт зохион байгуулагдлаа

2019-06-17

Монгол Улсын ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний хөгжлийн газар, Увс аймгийн Засаг Даргын тамгын газар, Германий хамтын ажиллагааны нийгэмлэг, Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө боловсруулах төслөөс хамтран зохион байгуулж буй “БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ” зөвлөлдөх уулзалт Улаангом хотноо зохион байгуулагдаж байна.

Зөвлөгөөнийг нээж Үндэсний хөгжлийн газрын дэд дарга Д.ДОЛГОРМАА, Увс аймгийн Засаг дарга Д.БАТСАЙХАН, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөрийн засаглал хариуцсан ахлах зөвлөх Ч.ОЮУН-ЭРДЭНЭ, ЖАЙКА-ын Төслийн багийн зөвлөх КАВАМУРА нар мэндчилгээ дэвшүүлж, зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Зөвлөгөөнд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нийт 160 гаруй төлөөлөгчид оролцож байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%