Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Чацарганы нэмүү өртөг бий болгох төслийн сургалт боллоо

2019-06-21

МҮХАҮТанхим, Германы ХАҮТанхим хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Увс аймагт хэрэгжиж буй "Чацарганы нэмүү өртөг бий болгох" төслийн ээлжит сургалтыг Увс аймаг дахь ХАҮТанхим, аймгийн ЗДТГ хамтран зохион байгууллаа.

Увс аймагт чацарганы шинэ бүтээгдэхүүн бий болгох, чацарганыг өдөр тутмын хэрэглээнд олон төрлөөр баяжуулан ашиглах зорилгоор чацаргана үйлдвэрлэгчдэд зориулан зохион байгуулж буй уг сургалтад чацарганатай бүтээгдэхүүн үйлдвэрлэгч ААНэгж, иргэд болон сургууль цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн газрын төлөөлөл нийт 30 гаруй хүн оролцож Герман улсын технологиор чацарганатай шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, чацарганыг өдөр тутмын хэрэглээнд тэр тусмаа хүүхдийн хоол хүнсний хэрэглээнд олон төрлөөр ашиглах сэдвээр мэдлэг олж байна. Сургалтад хамрагдагчид танхимын сургалтад хамрагдан онолын мэдлэг олохын зэрэгцээ үйлдвэрлэлийн дадлага хийж туршлага солилцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%