Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Монгол Улсын Шилдэг аймгийн батламж, цомыг гардуулан өглөө

2019-06-21

УВС АЙМАГ ШИЛДЭГ АЙМАГ БОЛОХОД НӨЛӨӨЛСӨН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

 

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ : Ажилгүйдлыг бууруулах талаар :

Увс аймагт ажилгүйдлийн түвшин 2018 оны жил эцсийн байдлаар 10.2 хувьд хүрч 2017 оны жилийн эцсээс 2.9 пунктээр буурсан үзүүлэлтэй байна. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд ажлын байр бий болгох иргэдийн санал санаачилгад тулгуурлан 2018 онд 1202 шинэ ажлын байр бий боллоо.

ШУДАРГА БАЙДЛЫН ТҮВШНИЙ ҮНЭЛГЭЭГЭЭР УЛСАД 2 БАЙР ЭЗЭЛЛЭЭ.

Авлигын эсрэг хуулийн 18.1.7-д заасны дагуу 2018 оны аймаг, нийслэлийн ЗДТГ-ын шударга байдлын үнэлгээгээр Увс аймгийн ЗДТГ нь 74.0 хувиар 2-р байр эзэллээ. Мөн сүүлийн 3 жилийн дунджаар Увс аймгийн ЗДТГ хамгийн өндөр үнэлгээтэй байна.

ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ҮНЭЛГЭЭГЭЭР БАРУУН БҮСДЭЭ ТЭРГҮҮЛЛЭЭ.

ТӨСӨВ, САНХҮҮ

Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг, дэмжлэгийг оруулан тооцсоноор 2018 онд аймгийн төсөвт 24.6 тэрбум төгрөг оруулахаас 25.3 тэрбум төгрөгийн орлого орж төлөвлөгөөний биелэлт 102.5 хувьтай, 626.9 сая төгрөг буюу 2.5 хувь давж биелэгдлээ.

ИРГЭДИЙН ХАДГАЛАМЖ ӨСЛӨӨ.

Иргэдийн хадгаламжийн үлдэгдэл 108.8 тэрбум төгрөг болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 18.4 тэрбум төгрөг буюу 20.3 хувь, өмнөх 3 жилийн дунджаас иргэдийн хадгаламжийн үлдэгдэл 31. 4 тэрбум төгрөг буюу 40.6 хувь тус тус өссөн байна.

ИМПОРТ, ЭКСПОРТЫН ХЭМЖЭЭ НЭМЭГДЛЭЭ.

Импорт 28154.9 мянган америк долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 5885.3 мянган америк доллар буюу 26.4 хувь өссөн байна.

ЭРҮҮЛ МЭНД :

0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 2016 онд 55 байсан бол 2017 онд 45, 2018 онд 38 болж тогтмол буурсан.

Жирэмсний эрт үеийн хяналт 95,7 хувь буюу өмнөх оноос 2 хувиар өссөн. Сүүлийн 2 жил төрөлхийн тэмбүүгийн тохиолдол гараагүй, эхийн эндэгдэлгүй.

БОЛОВСРОЛ:

ЭЕШ-ийн оноогоор улсад 2-р байр эзэллээ. 2018 онд ЭЕШ-ийн сорил унших машинтай болсноор урьдчилсан 4 удаагийн сорилд давхардсан тоогоор 12300 сурагчид хамрагдаж, элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноогоор улсын хэмжээнд Увс аймаг 520,6 оноогоор 2-р байр эзэлсэн. Өмнөх онтой харьцуулхад дундаж оноо 18,6%-иар ахиж, 7 байраар урагшилсан байна.

УЛСЫН ТЭРГҮҮНИЙ СУМ, СУРГУУЛЬ ТОДОРЛОО

Увс аймгийн Бөхмөрөн сум хангаж УЛСЫН ТЭРГҮҮНИЙ СУМ –аар шалгарлаа. Улаангом сумын Ерөнхий боловсролын 2-р цогцолбор сургууль “УЛСЫН ТЭРГҮҮНИЙ СУРГУУЛЬ” боллоо. Улаангом сумын 4 болон 5-р цэцэрлэг улсын тэргүүний цэцэрлэг боллоо.

АГЕНТЛАГУУД АЖЛААРАА УЛСАД ТЭРГҮҮЛЛЭЭ.

2018 оны үйл ажиллагааны хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгдсэн дүнгээр Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлагуудаас Статистикийн хэлтэс, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр халамж, үйлчилгээний газар, Стандарт, хэмжилзүйн газар, Эрүүл мэндийн газар, Ус, цаг уур, орчны шинжилгээний газар, Хүнс хөдөө аж ахуйн газар улсад тэргүүллээ.

ХОТ БАЙГУУЛАЛТ, ДЭД БҮТЭЦ

Гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх ажлын эхлэл тавигдлаа. “Гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх” хөтөлбөрийн дагуу "Хөгжлийн хөтөч-дэд бүтэц" төслийн нэгж Улаангом сумын 4, 5, 6, 7, 11-р багийн гэр хорооллын инженерийн дулааны шугам сүлжээний зураг төсвийг гүйцэтгэсэн.

АЙМГИЙН 18 СУМ НЭГДСЭН ХАЛААТАД ХОЛБОГДЛОО.

ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ АГААРЫН ШУГАМЫН ШИНЭЧЛЭЛ ХИЙГДЛЭЭ.

•Орон нутгийн хөрөнгөөр Улаангом сумын 1-р багт 0.4 кВ-ын ЦДАШ-ын шинэчлэлийн ажил хийгдсэнээр Цахилгаан эрчим хүчний шугамын алдагдал буурч, аюулгүй байдал хангагдаж, найдвартай эрчим хүчээр хэрэглэгчид хангагдсан.

ХӨДӨӨ АЖ АХУЙ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАР

Тариалалт: Аймгийн хэмжээнд үр тарианы үйлдвэрлэгчдийг дэмжих, үрийн дотоодын хэрэгцээг хангах зорилгоор Алтайскы-75 сортын 300 тонн үрийн буудайг ОХУ-аас авч ААН-үүдэд гэрээ хийж олгосоны үр дүнд үр тарианы үйлдвэрлэлд сүүлийн 25 жилд аваагүй ургац хураалаа.

Мал аж ахуй: 2018 онд аймгийн хэмжээнд нийт 3175275 толгой мал тоологдож, мал сүрэг 5 төрөлдөө 45391 толгойгоор өслөө.

"Өлгийн улаан" омгийн ямаа үүлдэр боллоо

ХУУЛЬ ЭРХЗҮЙ:

Гэмт хэрэг буурсан. Энэ онд бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өнгөрсөн оны мөн үеэс 6.7 хувиар буурсан. Өнгөрсөн оны мөн үеэс гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн тоо 26.2 хувиар буурав

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%