Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ӨМ.НОМГОН СУМ: ИТХ-ын ээлжит хуралдаан 85,71 хувийн ирцтэй хуралдлаа

2019-07-24

Сумын ИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан 2019.07.24-ний өдөр 85,71 хувийн ирцтэй хуралдаж хэлэлцэх асуудлаа амжилттай хэлэлцэн шийдвэрлэлээ. 
Тус хуралдаанаар сумын Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг 74,3 хувь буюу хангалттай гэж дүгнэн Хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлж үр дүнг иргэд олон нийтэд сурталчлан мэдээлж ажиллахыг, сумын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх 2019 оны үндсэн чиглэлийн хагас жилийн хэрэгжилтийг 53,2 хувь буюу хангалттай гэж дүгнэн Үндсэн чиглэлийг үр дүнтэй, бүрэн хэрэгжүүлж Хөдөө аж ахуй,үйлдвэржилтийг дэмжих жилийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг жилийн эцэст сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнахыг сумын Засаг даргад тус тус үүрэг болголоо. 
Сумын Засаг даргыг томилуулах асуудлыг хэлэлцэн Жаргалбатын Баяр-Эрдэнийг хуралд оролцсон төлөөлөгчдийн 88,8 хувийн саналаар сумын Засаг даргаар томилуулах саналыг аймгийн Засаг даргад өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. 
Зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтанд авах асуудлыг хэлэлцэн Номгон сумын нутагт орших Булган уул орчмын газар, Их цохио уулын баруун үзүүр, Баян модны тал, их, бага Номгоны хойд хэцээс Буурын хэц хүртэлх газар, Гэдрэгийн хэцээс Эмгэнбулаг баг хүртлэх газруудыг орон нутгийн тусгай хамгаалалтанд авахаар шийдвэрлэж холбогдох газарт хүргүүлж бүртгүүлэхийг сумын засаг даргад үүрэг болголоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%