Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ НИЙТ ИРГЭДЭД ТАНИЛЦУУЛЖ МЭДЭЭЛЛЭЭР ХАНГАХ “СУРГАГЧ БАГШ” БЭЛТГЭХ ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019-08-26

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаатай холбогдуулан төслийн талаарх танилцуулгыг нийт иргэдэд шуурхай хүргэн, мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах зайлшгүй шаардлага тулгарч байгаа билээ. Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Улсын Их Хурлын Тамгын газар болон Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий дэд ажлын хэсэг хамтран аймаг, нийслэл, сум, дүүрэгт “Сургагч багш” бэлтгэх онлайн сургалт зохион байгууллаа.

Энэхүү сургалтад Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга, Засаг даргын Тамгын газрын хууль, эрх зүйн хэлтсийн дарга нар болон сумдын Засаг даргын Тамгын газрын дарга , хууль эрх зүйн мэргэжилтнүүд хамрагдлаа.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4252
2936 / 69%
824 / 19%
244 / 6%
248 / 6%