Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

САНГИЙН САЙД Ч. ХҮРЭЛБААТАР БӨХМӨРӨН СУМЫН ГУРВАН ЖИГЭРТЭЙ БАГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2019-08-27

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Увс аймагт ажиллаж байна. Тэрээр дараагийн уулзалтаа Улсын тэргүүний Бөхмөрөн сумын Гурван Жигэртэй багийн нутаг Банзарт хийлээ. Малчид бороо хуртай, хүн малын зоо тэнийсэн сайхан зун болж байна гэсээр угтлаа. Үнэхээр ч хөх ногооны униар татна гэдэг шиг л Бөхмөрөнд сайхан зун болж байна.

Үндсэн хуулийн өөрчлөлтийг иргэддээ танилцуулсны дараагаар эдийн засгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний тухай тайлбарлав. Ер нь хөдөөний ард иргэд төвөөс алслагдсан гэлтгүй Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар олон талын мэдээлэлтэй байгаа юм байна. Гишүүдийн тоог нэмэх, сонгуулийн жилийг уртасгах нь төсвийн зарлагыг ихэсгэх, хүнд суртлыг гааруулах өөрчлөлт болно гэх саналтай хүмүүс ч байна.

Мөн малчдыг эрт тэтгэвэрт гаргах хуулийн хэрэгжилт амьдрал дээр нэлээд төвөг чирэгдэлтэй , зарим сумдад архивын материал хангалтгүй улмаас малчид тэтгэвэрт гарах эрхээ эдэлж чадахгүйд хүрчээ. Үүнд уян хатан зохицуулалт хийх шаардлагатайг сануулж байлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%