Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

БНСУ-ЫН "ЯБЕС" КОМПАНИТАЙ "НОГООН БАЙГУУЛАМЖ" ТӨСЛИЙГ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2019-09-06

БНСУ-ын Пусан хотын "Ябес" компани, Увс аймгийн ЗДТГ болон МЭХ-ны Увс аймаг дахь салбар зөвлөл "Ногоон байгууламж" төслийн хүрээнд холбогдох байгууламжийг барих, засварлах, ашиглах ажилд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү ажлын хүрээнд БНСУ-ын "Ябес" компаний захирал, төлөөллүүд болон Пусан хотод суугаа консул Б.Жаргалсайхан нар наймдугаар сарын 21-25-ны хооронд Увс аймагт ажиллаж Ногоон байгууламж болон Хүлэмжийн төслийг Увс аймагт хэрэгжүүлэх судалгааны ажлын хүрээнд аймгийн удирдлагууд болон холбогдох агентлаг байгуулагуудын төлөөлөлтэй уулзан төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай талбай, техникийн мэдээлэл ба хүний нөөцийн чиглэлээр харилцан санал солилцлоо.

Тус компани энэхүү төслөө эмэгтэйчүүдийн ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн хүрээнд эмэгтэйчүүдийн байгууллагатай хэрхэн хамтарч ажиллах, сэргээгдэх эрчим хүчийг ашиглах зэрэг асуудлаар эхний шатны судалгааны ажлуудыг эхлүүлээд байна.

Монголчуудын нарийн ногооны хэрэглээ маш ихээр өссөн судалгаа байдаг. Тиймээс өөрсдийн гараар тарьсан гарал үүсэл тодорхой, эрүүл, шинэ бүтээгдэхүүнийг өөрсдийн хэрэглээнд өргөнөөр хэрэглэх болмжийг бий болгох үүднээс энэхүү төслийг хэрэгжүүлж байгаагаа төлөөлөгчид онцолж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%