Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Монголын эмэгтэйчүүдийн холбооны Увс аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүлэгчид хуралдлаа

2019-09-07

Монголын эмэгтэйчүүдийн холбооны Увс аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүлэгчид 2019.08.27-ны өдөр хуралдаж ирэх саруудад хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэж, үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлон, нийгмийг соён гэгээрүүлэх, ирээдүй өсвөр үеэ зөв хүн болгож төлөвшүүлэх, хүчирхийллийн эсрэг хүн бүрийн оролцоог хангахад чиглэсэн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах төлөвлөгөө гаргалаа

Мөн Монгол эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг олноороо дүгнэн хэлэлцэж, хөрш зэргэлдээ улс орнуудын сайн жишээ, эмэгтэйчүүдийн нийгэм, улс төр, эдийн засгийн эрхийг хангах чиглэлээр ажилладаг байгууллага, хүмүүсийн санал бодол дээр тулгуурлан шийдлүүдийг санал болгох зорилгоор зохион байгуулагдаж буй “ИЛҮҮ САЙХАН ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ" олон улсын эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад хэрхэн оролцох, дэвшүүлэх асуудлын талаар хэлэлцлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%