Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙН СУДАЛГАА"-НЫ ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛАХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2019-09-17

Монгол дахь НҮБ-ын Хүн амын сан, Швейцарын хөгжлийн агентлаг, Үндэсний статистикийн хороо хамтран 2017-2018 онд жендэрт суурилсан хүчирхийллийн судалгааг улс орон даяар анх удаа зохион байгуулж судалгааны үр дүнг тархаах ажлыг орон даяар, үе шаттайгаар зохион байгуулж байна.

Энэхүү ажлын хүрээнд судалгааны үр дүнг бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч болон хэрэглэгчдэд танилцуулах, ашиглах, цаашид хамтран ажиллах, бодлогын зөвлөмж боловсруулах зорилго бүхий сeминар, хэлэлцүүлэг 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Увс аймагт зохион байгуулагдаж байна.

Семинарт ҮСХ-ны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал, статистикч Г.Урангоо, Жендэрийн Т.Оюунсүрэн, Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга Т.Энхбаяр, НҮБ-ийн Хүн амын сангийн Зохицуулагч Б.Оюун, аймгийн статистикийн хэлтсийн албан хаагчид, аймгийн Засаг даргын Тамгын газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн газар, Боловсрол, соёлын газар, Эрүүл мэндийн газар, ЕБС-ийн нийгмийн ажилтнууд болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож хэлэлцүүлэг өрнүүлж, санал дүгнэлтээ солилцож байна.

“Жендэрт суурилсан хүчирхийлэл” сэдэвт үндэсний хэмжээний судалгаа нь тоон болон чанарын гэсэн хоёр бүрэлдэхүүн хэсэгтэй бөгөөд тоон судалгаанд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд ба эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийллийн олон улсын судалгааны аргачлалыг, чанарын судалгаанд бусад орнуудын аргачлалын дагуу хийгдсэн юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%