Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

КТО БАЙГУУЛЛАГЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ ПАК ЖОН ҮН УВС АЙМАГТ АЙЛЧИЛЛАА

2019-09-17

КТО буюу БНСУ-ын аялал жуулчлалын төрийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Пак Жон Үн 2019 оны 09 сарын 12-13-ний өдрүүдэд Увс аймагт айлчлах үеэр аймгийн Засаг дарга Д.Батсайхан хүлээж авч уулзан Увс аймаг ба БНСУ-ын муж, хотуудын харилцааны талаар болон аялал жуулчлалны салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Ноён Пак Жон Үн Увс аймаг байгалийн үзэсгэлэнт газруудын төрх байдлаар Швед улстай төстэй, аялал жуулчлалыг хөгжүүлэх асар их нөөцтэй болох нь харагдаж байна гээд сүүлийн үеийн дэлхий нийтийн трэнд чиг хандлага нь байгалийн унаган төрх, нутгийн онцлог, уламжлал соёл, Монголын хувьд нүүдэлчин амьдралын хэв маягт тулгуурлан аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэхэд чиглэгдэж байгааг өгүүлээд БНСУ-ын аялал жуулчлалын компаниудтай холбоотой ажиллан солонгосын жуулчдыг татах аялалын маршрут боловсруулах, маркетинг сурталчилгаа хийх, онлайн мэдээллийг түгээн дэлгэрүүлэх, блогерүүд болон фэйсбуукт идэвхтэй олон дагагчтай олны танил хүмүүсийг ашиглан сурталчилгаа, Солонгосын ТВ-үүдтэй хамтран нэвтрүүлэг хийх зэрэг маркетингийн зөвлөгөөнүүд өглөө.

Мөн Увс аймгийн хувьд нисэх буудал олон улсын буудал болж байгаатай холбогдуулан БНСУ-аас захиалгат нислэгээр солонгосын жуулчдыг шууд авах боломжийг судлахыг Засаг даргад санал болголоо. Эрүүл мэндийн аялал жуулчлалын хувьд тус аймгаас нарийн мэргэжлийн эмч нарыг БНСУ-д туршлага судлуулах аялалд хамруулах боломжтой талаар өгүүллээ.

Цаашид БНСУ-ын аялал жуулчлалын КОТКА байгууллагатай холбоотой ажиллан БНСУ-д жил бүр явагддаг аялал жуулчлалын үзэсгэлэнд аймгаа сурталчлан оролцох боломжтойг өгүүлээд 2020 онд болох аялал жуулчлалын үзэсгэлэнгийн талаар мэдээллийг хүргүүлж бүх талаар дэмжин хамтран ажиллахаа илэрхийллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%