Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

2019 онд Түргэн суманд 2,5 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна

2019-10-25

2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Цэцэгбал, ажлын албаны Өмчийн харилцаа, хурлын хороод иргэдийн оролцоо хариуцсан Ж.Сорог нар Түргэн суманд ажиллаж, 2019 онд тус суманд хийгдэж байгаа барилга байгууламж, төсөл арга хэмжээний гүйцэтгэлтэй газар дээр нь танилцлаа.

Аймгийн ИТХ-ын 2018 оны 12-р сарын 04-ны өдрийн хуралдаанаар баталсан “Аймгийн эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн хүрээнд Түргэн суманд нийтдээ 2,5 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна. Үүнд:

  1. Түргэн сумын соёлын төвийн барилга эхлүүлнэ – /Төсөвт өртөг 1,7 тэрбум/ - энэ онд санхүүжих дүн 800 сая
  2. Түргэн сумын ЕБС-ийн 320 хүүхдийн хичээлийн байрыг ашиглалтад оруулна – 1 тэрбум 480 сая
  3. Сумын төвийн 0,4квт-ын ЦДАШ, дэд станцын өргөтгөлийн ажлыг хэрэгжүүлнэ – 195 сая
  4. Түргэн сумын төвд гүний худаг гаргана – 50 сая
  5. Сумдад онлайн хурал зохион байгуулах зориулалт бүхий техник, тоног төхөөрөмжөөр хангах – 5 сая

Мөн сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр нийт 74,8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдсэн байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%