Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Монголын НУХ-ны 20 жилийн ойг орон нутагт тэмдэглэв.

2014-12-09


Увс аймгийн сумдын ИТХ-ууд Монголын НУХ-ны 20 жилийн ойд зориулан хүндэтгэлийн хуралдаан, баярын хурал, ахмад төлөөлөгчиддөө хүндэтгэл үзүүлэх урлаг, соёл, спортын арга хэмжээ зохион байгуулах зэрэг хэлбэрүүдээр тэмдэглэж байна.

Саяхан хуралдсан аймгийн ИТХ-ын VIII-аар хуралдааны үеэр аймгийн ИТХ-ын хүрээнд  Монголын НУХ-ны 20 жил, Увс аймагт НӨУБ үүсч хөгжсөний 22 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ. 1992 оноос хойш аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон болон аймгийн ИТХ-д ажиллаж байсан нийтдээ 100 гаруй хүн хамрагдлаа. Тэдэнд энэхүү ойд зориулан хийлгэсэн бэлэг дурсгалын зүйлсийг гардуулж, МНУХ-ны болон аймгийн ИТХ-ын үйл ажиллагааны тухай баримтат кино үзүүлж аймгийн ИТХ-ын 6 удаагийн бүрэн эрхийн хугацаанд нам эвсэлийн авсан суудлын тоо, хурлын дарга, нарийн бичгийн дарга, тэргүүлэгчээр болон хурлын төлөөлөгчөөр хэд хэдэн удаа сонгогдсон, энэ хугацаанд хийгдсэн онцлог ажил, гаргасан шийдвэрүүд зэргийг багцлан танилцууллаа.

Аймгийн ИТХ-ийн тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Х.Батсүхд Монголын НУХ-г анхлан дэмжигчийн “Батламж” олгож Монголын НУХ-ны дээд шагнал “Соёмбо” тэмдэгээр 8, НӨУБ-ын тэргүүний ажилтан цол тэмдэгээр 2, төрийн албаны тэргүүний ажилтан цол тэмдэгээр 2, МНУХ-ны хүндэт өргөмжлөлөөр 9, Аймгийн ИТХ-ын хүндэт өргөмжлөлөөр 11, Аймгийн хүндэт тэмдэгээр 3, Аймгийн засаг даргын өргөмжлөлөөр 10, Улаангом сумын хүндэт тэмдэгээр 5, бусад байгууллагуудын шагналаар 30 гаруй хүнийг шагнаж урамшуулан тэдэнд зориулсан хүндэтгэлийн тоглолт хүлээн авалт хийлээ.

 

Аймгийн ИТХ-ын мэргэжилтэн Н.Төгөлдөр

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%