Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа

2020-03-11

2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал хуралдаж дараах 2 асуудлыг авч хэлэлцлээ. Үүнд:

1.    Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг чөлөөлж, томилох тухай

2.    Шагналд тодорхойлох тухай.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Х.Дашзэвэг нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан тул үүрэгт ажлаас нь чөлөөлж, аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга У.Ганзоригийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо.

Мөн төр захиргаа, хувийн хэвшлийн салбарт олон жил ажиллан эрхэлсэн ажилдаа хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан нэр бүхий иргэдийн төрийн дээд шагнал, одон медалиар шагнуулахаар Ерөнхийлөгчийн Тамгын Газарт уламжиллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%