Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДАЖ ДАРААХ ШИЙДВЭРҮҮДИЙГ ГАРГАЛАА

2020-04-22

Дэлхий нийтэд тархаж байгаа шинэ төрлийн Коронавируст /СО\/Ю-19/ халдвараас сэргийлэх ажлыг эрчимжүүлэхийн зэрэгцээ, аймаг, орон нутгийн эдийн засаг хувийн хэвшлийн байгууллага ажиллагсдын үйл ажиллагааг дэмжих талаар Засгийн газраас өгсөн үүрэг чиглэл, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын санал, хүсэлтийг судалсны үндсэн дээр аймгийн нутаг дэвсгэрт стандартын шаардлага хангасан саун, фитнес, иогийн клубийн үйл ажиллагааг 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн нээх:

Үйлчлүүлж буй иргэд болон ажиллагсдын биеийн халууныг үзэж нэвтрүүлэх, гар ариутгах, амны хаалтын хэрэглээг хэвшүүлэх, халдваргүйжүүлэлтийг 2 цаг тутам хийлгэж иргэдийг олноор нэг дор байршуулахгүйгээр цагийн болон хоорондын зайн зохион байгуулалтыг хийж, холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргасан зөвлөмж шаардлага, стандартыг хатуу мөрдөж ажиллах

Ерөнхий боловсролын сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалт өгөх 12 дугаар ангийн сурагчдыг 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд 10–аас дээшгүй сурагчдыг хамруулсан баг болгон хувиарлаж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, шалгалтанд бэлтгэх боломжийг бүрдүүлж ажиллах

Аймгийн хэмжээнд цэрэг татлага, авто тээврийн үзлэгийг зохих журмын дагуу зохион байгуулж, халдвар хамгааллын дэглэмийг сахиж ажиллах

Улаангом сумын сургууль цэцэрлэг , соёл урлагийн байгууллага, 19 сумын нэгдсэн халаалтыг 4 дүгээр сарын 20-ны өдрөөс, аймгийн төвийн албан байгууллагуудын халаалтыг 5 дугаар сарын 1-нээс эхлэн зогсоох

Айл өрхүүдийн нүхэн жорлонд ариутгал халдваргүйтгэл хийхэд шаардагдах хөрөнгийг аймгийн онцгой комиссоос шийдвэрлэх

Хүнс барааны зах, нийтийн эзэмшлийн болон спортын талбайд ариутгал халдваргүйтгэл хийх ажлыг эрчимжүүлэх зэрэг шийдвэрийг гарган холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%