Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

УВС АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТАВАН ЖИЛ /2021-2025/-ИЙН ҮНДСЭН ЧИГЛЭЛД САНАЛ АВАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

2020-11-03

2020 оны 05 сарын 07-ны өдөр Улсын Их Хурлын чуулганаар батлагдсан “ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ” /Шинэчилсэн найруулга/-ийн дагуу Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлагдан хэрэгжиж байна.

Аймаг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь дээрх хуулийн дагуу “Аймаг, нийслэл, хотыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Хөгжлийн зорилтот хөтөлбөрт суурилсан орон нутгийн онцлогийг тусган батлаж, үйл ажиллагаанд нь хяналт тавих үүрэгтэй.

Энэ ажлын хүрээнд Увс аймгийн ИТХ-ын ажлын алба, ЗДТГ хамтран “Аймаг хөгжүүлэх таван жил /2021-2025/-ийн үндсэн чиглэл” төлөвлөлтийн баримт бичиг боловсруулахад олон нийтийн санал бодлыг тусгах, цаашид хэрэгжүүлэх зорилготой санал асуулгыг төрийн болон төрийн бус байгууллага, иргэд олон нийтийг хамруулан авахаар ажлын хэсэг байгуулан ажиллаж эхлээд байна.

Аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг 11 сарын 03-ны өдөр аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Биеийн тамир, спортын газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Дулааны 2-р станц, “Чандмань Увс” ХХК, Боловсрол соёл урлагийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Стандарт хэмжил зүйн хэлтэс, Статистикийн хэлтэс, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Нийгмийн даатгалын хэлтэс, аймгийн Архивын тасаг зэрэг албан газруудын удирдлага, албан хаагчидтай уулзан тэдний санал хүсэлтийг сонсож ажиллалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%