Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн цахим хэлэлцүүлэг боллоо

2020-12-08

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын Тамгын газраас хамтран Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн цахим хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд болон аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга, Тэргүүлэгчид оролцож хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, саналаа илэрхийллээ.

Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Нутгийн удирдлагын дэд хорооны дарга Ё.Баатарбилэг, Хуулийн төслийн ажлын хэсгийн дарга, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, УИХ-ын ТББХ-ны дарга Л.Энх-Амгалан нар удирдан явуулсан бөгөөд дээрх хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдвал түүнтэй уялдуулан нийт 300 орчим хуулинд нэмэлт өөрчлөлт орохоор төлөвтэй байгаа юм байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%