Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗРЫН УЛСЫН БАЙЦААГЧ ТОМИЛОГДЛОО

2020-12-29

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2020 оны 12-р сарын 15-ны өдрийн А/112 тоот тушаалаар Увс аймагт Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын эрх бүхий албан тушаалтан, улсын байцаагчаар П.Аюушжавыг томилсон билээ.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын эрх бүхий албан тушаалтан, улсын байцаагч нь аймгийн ИТХ-ын ажлын албаны бүтэц, орон тоонд ажиллах бөгөөд түүний улсын байцаагчийн тэмдэг, үнэмлэх, албан бланкийг аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд өнөөдөр /2020.12.28/ гардуулан өглөө.

Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд ШӨХТГ-ын улсын байцаагчаар томилогдсон П.Аюушжавд цар тахлын үед бэлэн байдалд ажиллаж, бараа бүтээгдэхүүний зохиомол хомсдол, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх, дамлан худалдаалахаас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж, хяналт шалгалтыг тасралтгүй явуулж байхыг анхаарууллаа.

П.Аюушжав - Утас: 94378237

                       И-мэйл: ayushjav@khural.uv.gov.mn

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%