Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Баруунтуруун, Цагаанхайрхан, Хяргас сумдын ИТХ-ын төлөөлөгчид чадавхижуулах сургалтад хамрагдлаа

2021-04-01

Швейцарын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, УИХ-ын тамгын газар хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд 2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг чадавхижуулах сургалтыг цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан халдвар хамгааллын дэглэмийг баримтлан цахимаар зохион байгуулагдаж байна. 2021 оны 04-р сарын 01-ний өдөр Баруунтуруун, Цагаанхайрхан, Хяргас сумдын төлөөлөгчид чадавхижуулах сургалтандаа хамрагдлаа.

Уг сургалт нь сумын ИТХ-д хуулиар олгогдсон эрх үүргийг хэрэгжүүлэхэд  ИТХ-ын төлөөлөгчдөд шаардлагатай суурь мэдлэгийг олгох, энэ чиглэлээр гарсан эрх зүйн акт, заавар журмыг тайлбарлах, практикт гарч байгаа асуудлыг шийдвэрлэхэд арга зүйн дэмжлэг үзүүлэхэд оршиж байгаа юм.

Сургалтыг “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн орон нутгийн сургагч багшаар бэлтгэгдсэн аймгийн ИТХ-ын ажлын албаны ахлах мэргэжилтэн Н.Энхжаргал, АЗДТГ-ын СТСХ-ийн дарга Б.Эрдэнэсүрэн, АЗДТГ-ын ХОХБТХ-ийн ахлах мэргэжилтэн З.Ганболд нар удирдан явуулж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%