Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Сумын төв доторх иргэн авто тээврийн хөдөлгөөнийг өдөр бүр оройн 20:00 цагаас өглөөний 06:00 хүртэл хязгаарлалаа

2021-04-26

      Номгон сумын хэмжээнд 04 сарын 26-ний өдрөөс 05 сарын 02 ны өдрийн 06:00 цаг хүртэлх  хугацаанд:

       ✅Сумын төв доторх иргэн, авто тээврийн хөдөлгөөнийг өдөр бүр оройн 20:00 цагаас өглөөний 06:00 хүртэл хязгаарлах,

     ✅Иргэдийн эрүүл мэндийг дэмжих, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилгоор оршин суугаа газрын гадна талбай, цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбайд алхах, дугуй унах, биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийхийг хатуу хязгаарлахгүйгээр хүн хоорондын зайг хатуу барих, нэг дор 3-аас илүү хүн цуглахгүй байх,

      ✅Харилцаа холбоо, шуудан, эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээ, эм эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх үйл ажиллагаа, хүнс шатахуун түлш болон өвс тэжээлийн тээвэрлэлт, түгээлт, уул уурхай, зам барилга, эрчим хүч, инженерийн барилга байгууламж, ногоон байгууламж, газар тариалан эрхлэлт, оршуулгын үйл ажиллагааны хөдөлгөөний саналыг үндэслэн тухай бүр шийдвэрлэн нэвтрүүлэх шийдвэрийг сумын Онцгой комисс гаргалаа 

Мөн #Ажиллах_цагийн_хуваарийг доорх хуваарийн дагуу тогтоолооо.

        ✅ Төрийн болон төрийн бус байгууллага 09:00-16:00 цаг, ✅Барилгын материал болон хүнсний дэлгүүрүүд 10:00-18:00 цаг,

        ✅Банкууд 09:00-16:00 цаг,

          ✅Эмийн сан 09:00-20:00 цаг, ✅ШТС -09:00-20:00 цаг, ✅Цайны газрын үйлчилгээг зааланд үйлчлэхгүй зөвхөн зөөврийн хэлбэрээр 09:00-16:00 цаг,

Дээрх хугацаанд архи, согтууруулах ундаагаар үйлчлэхгүй❗❗❗

Лавлах_утас: Сумын онцгой комиссын шуурхай штаб-83137555, 89048640

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%