Хөл хорио тогтоосон энэ үед замын хөдөлгөөнийг хязгаарлахад ашиглах зориулалт бүхий хамгаалалтын хайсыг өнөөдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ж.Оюунгэрэл Цагдаагийн тасагт хүлээлгэн өглөө. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн үйл ажиллагааг дэмжиж энэхүү хамгаалалтын хайсыг хийхэд дэмжлэг туслалцаа үзүүлсэн Хужирт сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал А.Гантулга, “Хаан соёолж” ХХК-ний захирал Б. Энхтүвшин нартаа баярлаж талархсанаа илэрхийлж байна.