Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Түүхэн замнал


нийт 7

khural.mn

1 дэх бүрэн эрх /1992-1996 он /

2021-05-05
1992 оны 09-р сарын 18-нд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 30 төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэйгээр анх байгуулагдаж, ИТХ-ын анхны даргаар / орон тооны бус/ Г.Осор, нарийн бичгийн даргаар Ц.Буянцогт нар сонгогдон ажиллаж байжээ. Аймгийн ИТХ-ын анхны төлөөлөгчөөр Мичидийн Адъяатулгат, Жамцын Амарсайхан, Гүржавын Дамчаабадгар нар сонгогдсон.
khural.mn

2 дахь бүрэн эрх / 1996-2000 он/

2021-05-05
Монгол Улсын шинэ үндсэн хуулиар батлагдсан нутгийн удирдлагын хосолмол зарчим хэрэгжиж эхэлснээс хойш нэгэн бүрэн эрхийн хугацаа өнгөрч, орон нутгийн хурал захиргааны байгууллагын төлөвшил бий болж, зах зээлийн харилцаанд шилжих үеийн эдийн засаг, нийгмийн хүндрэл бэрхшээлийг даван туулах, сум орноо хөгжүүлэх хэтийн бодлого чиглэлийг оновчтой тодорхойлж, хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж ирсэн.
khural.mn

3 дахь бүрэн эрх /2000-2004 он/

2021-05-05
Суманд Нутгийн өөрөө удирдах ёс хөгжих эрх зүйн үндэс бүрэлдэн тогтож, ажиллах орчин боловсронгуй болж, суурь болон салбарын хуулиудаар хурал, захиргааны байгууллагуудын эрх хэмжээг хуульчилж өгснөөр нутгийн захиргааны байгууллага төлөвших хөгжлийн шинэ шат дуусч, хөгжлийн шинэ үе шат эхэлсэн байна
khural.mn

4 дэх бүрэн эрх /2004-2008 он/

2021-05-05
Аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох 4 дэх удаагийн сонгуулиар бүрдсэн 20 төлөөлөгчтэй сумын ИТХ-ын анхдугаар хуралдааныг 2004 оны 11-р сарын 08-ны өдөр хуралдуулж ИТХ-ыг байгуулсан.
khural.mn

5 дахь бүрэн эрх /2008-2012 он/

2021-05-05
Орон нутгийн 5 дахь удаагийн сонгуулиар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 21 төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй байгуулагдаж, ИТХ-ын даргаар Д.Төмөр гурав дахь удаагаа, нарийн бичгийн даргаар Ц.Буянцогт тав дахь удаагаа сонгогдон ажиллажээ.
khural.mn

6 дахь бүрэн эрх /2012-2016 он/

2021-05-05
2012 онд болсон Орон нутгийн сонгууль нь хувь тэнцүүлсэн хэлбэр буюу пропорционал системээр нэрээр болон жагсаалтаар сонгосноороо өмнөх сонгуулиудаас онцлог юм. Шинэ хуулиар Аймгийн ИТХ-д 1, орон нутгийн ИТХ-д 27 төлөөлөгч үүнээс 18 нь нэрээр, 9 нь жагсаалтаар сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. 2012 оны 12-р сарын 04-нд сумын ИТХ-ын анхдугаар хурлаа хийж, хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталгаажуулжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%